Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Оюутолгойн сонсгол ба Л.Оюун-Эрдэнийн гэтэж буй улс төр
6 цагийн өмнө   101
Оюутолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээний алдаа, оноог дүгнэн ярилцах нь УИХ-ын болоод Түр хорооны бүрэн эрх мөн. Стратегийн орд газрыг ашиглаж буй гэрээнд алдсан зүйл цөөнгүй байгаа нь үнэн. Харин сонсгол явуулж буй цаг хугацааны хувьд тохиромжтой юу гэдэг асуулт энэ өдрүүдэд зүй ёсоор гарч байна. Засгийн газраас томисон ажлын хэсэг энэ цаг хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээний ширээний ард сууж буй. Талууд зээлийн хэт өндөр хүү, менежментийн төлбөрийг бууруулахаар урьдчисан байдлаар тохиролцоод байгааг Засгийн газраас албан ёсоор мэдээлсэн. Хэлэлцээ ид үргэлжилж байх үед Оюутолгойн асуудлаар сонсгол явуулж, оролцож буй улстөрчид улсын эрх ашиг гэхээсээ илүүтэй чиний буруу, миний зөв гэх байдлаар хувийн эгогоо нийгэмд асгаж байгаа нь Монголын эрх ашигт яавч нийцэхгүй. 
 
Ордон дотор болж буй сонсгол хүрээгээ тэлж ордны гадна жагсаал цуглаанаар үргэлжлэх шинжтэй болоод явчихлаа. Энэ бол гэнэтийн зүйл огт биш. Харин тодорхой тооны улстөрчид унасан нэр хүнд, алдагдсан эрх мэдэлдээ эргэн очих богино зайн улс төр хийж байгаа нь эхнээсээ гэрэл цохиод эхэллээ. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад толгойгоо өндийлгөж, төлбөртөө амташсан жагсагчид ордон дотор үймээн тарьж, сонсгол даргалагчид гол асуудлаа биш популизм хийж байгааг олон нийт анзаарсан байх. Оюутолгойн гэрээг сайжруулах нь Монголын эрх ашиг. Харин улс төрийн популизм хийж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг үгүйсгэх, хөөж туух нь улсын эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нийцэхгүй. Гэрээг шууд цуцалбал нүүрснээс хамаарсан хэт эмзэг эдийн засаг шууд сөхөрнө. Ийм нөхцөл байдал үүсвэл огцорч, эрх мэдлээ алдсан Л.Оюун-Эрдэнэд, Монголын үнэргүй Харвардын дипломтонгуудад л улс төрийн ашиг авчрахаас монголчуудад юу ч наалдахгүй. 
 
Түр хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тогтоолыг УИХ-аар батлуулах даалгавартайгаар байгуулагдсан гэх хардлага нийгэмд байсан. Одоо энэ хардлага батлагдаж, бодитоор амилж байна. Эрүүл ухаанаар бодвол гэрээг цуцлах биш Монголын эрх ашигт нийцүүлэх ёстой.Түүнээс биш огцорсон Л.Оюун-Эрдэнийн улс төрд эргэн ирэх гишгүүр болгож таарахгүй. Л.Оюун-Эрдэнэ бэрийнхэээ аархал, хүүхдийнхээ тансаглал, орлогоо нотолж чадаагүйгээс Ерөнхий сайдаас огцорсон болохоос Оюутолгойгоос болж огцроогүй. Гэтэл тооноор орж ирсэн Э.Болормаа, Харвардын О.Батнайрамдал нарын гишүүдийн амнаас Л.Оюун-Эрдэнийг ёс бусаар огцруулсан, одоо сэнтийд нь эргүүлэн залах ёстой гэх үгс ил цагаан гарч байгаа нь сонсголын улс төрийн далд зорилгоо илчилсэн үйлдэл болчихлоо. 
 

 

Оюутолгойн сонсгол ба Л.Оюун-Эрдэнийн гэтэж буй улс төр
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0