Цөөн үгээр:
  • Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
  • Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
С.Наранцогт: Поп улстөрчдийн санаачилгыг дэмжихгүй
1 сар өмнө   260
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул шинэ ерөнхийлөгчийг томилох шаардлага үүссэн. Улмаар МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг нэр дэвшүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн /2025.11.24/ хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох санал гаргасныг дэмжсэн байдаг.
 
Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн байнгын хорооноос сонсголыг явуулж Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтоос асуулт асууж, хариулт авч байна
 
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 
 
-Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтод хэд хэдэн асуулт тавихаар бэлдлээ. 
 
Та эдийн засгийн ямар онол баримталдаг вэ? 
 
Таны хувьд ажилгүйдэл чухал уу, инфляци чухал уу эсвэл эдийн засгийн өсөлт чухал уу? Та эдгээрийг нэг, хоёр, гуравдугаарт эрэмблээд өгөхгүй юу? 
 
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 8 их наяд төгрөгт хүрчхээд байгаа. Та сонсголд оролцогчдын асуултад хариулахдаа төрийн оролцоог багасгана гэж хэлсэн. Өмнөх Монголбанкны ерөнхийлөгч ч гэсэн энэ үгийг өнгөрсөн жилүүдэд давтамжтай хэлж ирсэн. Гэтэл бодит байдал дээр төрийн оролцоо их байсан. Шуудхан хэлэхэд УИХ-ын гишүүд, төр барьж байгаа МАН-аас гаргасан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд Монголбанк дэмжлэг үзүүлсэнтэй холбоотой төрийн оролцоо байсан нь үнэн. Та Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллахдаа улс төрчдөөс гарч ирж байгаа, Засгийн газраас санаачилсан энэ мэт хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг дэмжээд явах уу? 
 
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:
 
-Би эдийн засгийн неоклассик онол баримталдаг. Энэ нь нээлттэй, чөлөөт эдийн засаг дээр төрийн тодорхой, зөв оролцоог хангаж ажиллах ёстой гэдэг дээр би итгэл үнэмшилтэй байдаг. 
Миний хувьд поп улстөрчдийн санаачлагыг дэмжиж ажиллахгүй. 
 
С.Наранцогт: Поп улстөрчдийн санаачилгыг дэмжихгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0