УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын нэрээр нийгмийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэсэн талаар мэдээлэв.
Тэрээр хэлэхдээ, "Миний овог, нэрийг ашиглан, цэнхэр тэмдэгтэй хуурамч аккаунт үүсгэж, X платформ дээр худал мэдээлэл тарааж байгаа ноцтой үйлдэл өнөөдөр надад тулгарлаа. Маргааш аль ч гишүүний нэр дээр ийм хуурамч аккаунт үүсгэх эрсдэлтэй.
Энэ бол нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж буй асуудал огтхон ч биш. Харин тодорхой бие хүний нэрийг ашиглан, санаатайгаар нэр төрд нь халдсан гэмт үйлдэл юм. Хэрэв ийм байдлаар бусад гишүүдийн нэр дээр хуурамч аккаунт үүсгэх явдал даамжирвал УИХ-ын гишүүдийн дуу хоолойг хаах, нэр хүндийг нь гутаах, улмаар хууль тогтоох байгууллагын хяналтын чадамжийг сулруулж, төрийн тогтолцоог чадамжгүй болгох аюултай үр дагаварт хүргэнэ.
Иймд миний бие уг ноцтой үйлдлийг шалгуулах, хуурамч аккаунт үүсгэсэн этгээдийг олж тогтоох хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан болно.
X платформ дээр миний зураг, овог нэрийг ашиглаж, жинхэнэ аккаунтын нэрийг товчилсон хувилбараар хуурамч аккаунт үүсгэн, цэнхэр тэмдэг авсан байна. Тус аккаунтаар дамжуулан миний байр суурь, үзэл бодлын эсрэг утгатай худал мэдээллийг санаатайгаар түгээж байгаа нь тодорхой. Үүний зорилго нь тухайн хүний нэр хүндийг гутаах, чимээгүй бай гэсэн дарамт шахалтыг үзүүлэх оролдлого гэж би үзэж байна.
Миний хувьд худалдаа, бизнес эрхэлдэг хүн биш. Тиймээс энэ бол эдийн засгийн бус, цэвэр улс төрийн зорилготой үйлдэл юм. Хуурамч аккаунтаар Ерөнхий сайдтай холбоотой мэдээллүүдийг хүртэл оруулж, миний жинхэнэ аккаунтаар хэлсэн үгийн яг эсрэг агуулгыг түгээснээр олон нийтэд зориудаар төөрөгдөл үүсгэж байна.
Жинхэнэ аккаунт маань 2013 онд үүссэн бол хуурамч аккаунт нь 2018 онд нээгдсэн боловч саяхан, 2025 оны 12 дугаар сард нэрээ өөрчилж, баталгаажуулалт аван, өмнөх жиргээнүүдээ устгажээ. Одоогоор уг хуурамч аккаунтын дагагчдын тоо миний жинхэнэ аккаунтаас хэд дахин их байгаа нь санаатайгаар бэлтгэгдсэн үйлдэл болохыг харуулж байна.
Миний жинхэнэ хаяг болон хуурамч хаягийг харьцуулсан баримтуудыг хавсарган, холбогдох байгууллагад гомдол гаргасан. Олон нийтэд хандаж хэлэхэд, миний нэр, зураг ашигласан эдгээр аккаунтуудыг анхааралтай ялгаж, төөрөгдөлд орохгүй байхыг хүсье.
Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудал биш. Учир нь тухайн этгээд өөрийнхөө нэрээр бус Золжаргалын нэрийг ашиглан худал мэдээлэл тарааж байгаа тул гэмт үйлдэл гэж үзэж байна.
Сүүлийн үед Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараахтай холбоотой 13.14 дүгээр заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон. Үүнийг би УИХ-ын гишүүний хувьд дэмжсэн. Учир нь уг заалтыг ашиглан сэтгүүлчдийн амыг барих, айлгах, дарамтлах явдал гарч байсан. Гэхдээ хуурамч аккаунт үүсгэж, хүний нэрээр худал мэдээлэл тараах үйлдэл нь үүнтэй огт хамааралгүй, тусдаа гэмт хэрэг юм.
Иймээс олон нийтийн сүлжээнд миний нэрээр гарч буй мэдээлэлд анхааралтай хандаж, хуурамч аккаунтуудыг блоклох, мэдээлэхийг та бүхнээс хүсэж байна.
Эцэст нь хэлэхэд, УИХ бол хууль тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага. УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлэх, нэрийг нь ашиглан гутаах оролдлого нь зөвхөн хувь хүний эсрэг бус, төрийн эсрэг, Монгол Улсын эсрэг чиглэсэн үйлдэл юм. Ийм үйлдлийг бид хамтдаа үл тэвчих ёстой" гэлээ.
| Ж.Золжаргал: Миний нэрээр "X"-т нээсэн хуурамч хаягийн дагагчийн тоо жинхэнэ хаягийнхаас маань их байна |
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
Мөрдөгчид Эпштейний эдлэнгээс нууц булш хайж эхэлжээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөн ширүүсч, Brent нефтийн үнэ огцом өсөв
Хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна
Шатахууны импортын хэмжээ энэ онд 41.7 хувиар өсжээ
“УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Азийн орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна
Дэлхийд эмэгтэйчүүд бүрэн эрх тэгш болоогүй хэвээр
С.Шаарийбуу: Би Уучлаарай гэдэг үгийг л хэлүүлэх гээд байгаа юм
Хурц үзэг, тунгалаг бодлын түүхэн зуун
Танилц: Эрдэнэс Монгол ХХК-ийн шинэ удирдлагын баг
УИХ-ын гишүүн Э.Болормааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс хилийн хориг тавьжээ
Ираны цөмийн хөтөлбөрийн гол цэгүүд агаарын дайралтад өртлөө
Авлигачид нь шахагдсан МАН -ын Бага хурал
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав
Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо
Оюутан цэрэгт элсэх хүсэлтийг хүлээн авч эхлэв
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэргээр яллуулсан