Цөөн үгээр:
  • Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
  • Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
2 цагийн өмнө   116
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдэгдэл гаргалаа.
 
Тэрээр мэдэгдэлдээ "Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хотын дарга болно” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдье. УИХ-ын хаврын чуулганаар Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэн батлахаар бэлтгэж байна. Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд салбар бүрийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Иймд энэ мэт худал, ташаа мэдээлэлд итгэхгүй байж, үнэн бодит байдлыг сайтар нягтлахыг иргэдээсээ хүсье." хэмээжээ. 
Э.Бат-Амгалан "Хотын дарга болно" гэх мэдээлэл ташаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0