Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
1 цагийн өмнө   122
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ноос, ноолуурын салбарын төлөөлөл болон банк санхүүгийн салбарынхантай уулзаж, салбарын экспорт, үйлдвэрлэлийг дэмжих боломжийн талаар хэлэлцэв.
 
Уулзалтаар 2025 онд Монгол Улс 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оноос 5.7 дахин өссөн үзүүлэлт болж, экспортын орлого 335 сая долларт хүрсэн талаар мэдээлэв. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн бүтцийг харахад хөдөө аж ахуйн салбар нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлж, ноос ноолуурын экспорт зонхилон нөлөөлсөн нь тодорхой харагдав.
 
 
Салбарынхны үзэж буйгаар, зээлийн хүртээмжийг сайжруулж, экспортын урамшуулалд хамруулах, худалдан авсан түүхий эд болон экспортын гэрээг барьцаалж зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлснээр үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэлээ. 
 
Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй ярилцав. Ноос ноолуурын салбарын зүгээс “дахин зээл авахын тулд өмнөх зээлээ төлсөн байх ёстой” гэсэн хатуу шалгуурыг уян хатан болгохыг хүссэн байна. Банкууд экспортыг дэмжиж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр буурч 4.6 хувьд хүрснийг онцлов.
 
Мөн нөөцөлсөн түүхий эд, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0