Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өнөөдөр/2026.03.09/ УИХ-д өргөн мэдүүллээ.
Тус хуулийн төсөлд Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан байна.
Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд 3 шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэнэ. .
Жич: Ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм хэмээх цалингийн 20 хувиар торгох дээд хариуцлагатай тогтоолоо УИХ өөрөө хуульд нийцүүлж шинэчилж батална. Ингэснээр парламентын дархлааг бэхжүүлэх зорилгоор 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд заасан эгүүлэн татах зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн механизм тодорхой болно гэв.
| “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ |
|