Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
3 цагийн өмнө   11
1990 оны Цагаан морин жилд ардчиллын төлөөх хүчнүүд нэгдэж, өнөөгийн Ардчилсан намын галыг асаасан түүхтэй. Тэр гал Монголд эрх чөлөө, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг авчирсан билээ. Гэвч өнөөдөр энэ нам эв нэгдлээрээ бус, фракц фракцаараа хуваагдсан задралын бэлгэдэл болж хувирлаа. Эв нэгдэл ярих бус, харин эрх ашигт хөтлөгдсөн бүлгүүдийн зөрчил давамгайлж, эцэстээ МАНЖ бүлэглэлийн аялдан дагалдагч төдий болж хувирсан нь гашуун үнэн.
 
Намын дарга “Ардчиллын гэрэгэ” гардуулж, “АНУ-ын виз мэдүүлэхэд давуу тал болно” хэмээн сурталчилж гүйсэн нь бүр ч эмгэнэлтэй. Барууны үзэл баримтлалтай хэмээн өөрсдийгөө тодорхойлдог намын удирдлага дипломат харилцаа, олон улсын эрх зүйн наад захын ойлголтгүй мэт ийм амлалт өгч явах нь инээд биш, шившиг. Энэ бүхэн “Тунгалаг тамир” кинонд улаан утас тарааж явдаг хэсгийг санагдуулам гутамшигтай.
 
Гэтэл энэ гутамшигаасаа салаагүй байж дараагийнхтайгаа зууралдлаа. Тэр нь Үндсэн хууль, иргэдийн итгэл, ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл рүү нулимсан хэдэн гишүүдийг хамгаалах бойкот. Бойкотын бодит шалтгаан нь УИХ-ын даргын суудал биш, гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл гэдэг дээр бооцоо тавьсан ч болно. Хэрэв энэ хууль батлагдвал МАНЖ бүлэглэл мөхлийн ирмэгт очно. Тиймээс зарчим ярих бус, харин тогтолцоогоо хамгаалах тэмцэл өрнөж байгаа нь илт.
 
Хуулиас дээгүүр алхсан, олон нийтийн сүлжээнд ард түмнээ доромжилсон, шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон, Үндсэн хууль зөрчсөн гэх тодотголтой гишүүдийг хамгаалах нь намын даргын итгэл үнэмшил үү? Эсвэл Женкогийн тушаал уу? гэх асуулт гарч ирэх нь зүй ёсны биз.
 
Женкод бусдын гараар гал бариулах ухаан хангалттай бий. Харин хэрэг явдал дуусмагц бүх бурууг одоогийн АН-ын даргад үүрүүлээд хаях улс төрийн заль ч хангалттай байгаа.
 
Үнэндээ АН-д өнөөдөр МАНЖ бүлгийг хамгаалах улс төрийн тоглолт хийхээс илүү том зорилго бий. Тэр нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулиас өмнө үзэл санаагаа сэргээж, ард иргэдийн итгэлийг эргүүлэн олж авах явдал.
 
Гэвч нэг зүйл улам тодорхой болсоор байна. Женкогийн нөлөө арилаагүй цагт АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Түүний угсарсан хорт тогтолцоог нурааж, үндсээр нь сугалахгүйгээр АН үзэл санаагаа сэргээхгүй бололтой.
 
Энэ чигээрээ байвал Цагаан морин жилд бадамлан ассан ардчиллын дөл Гал морин жилд бөхөх аюул нүүрлэж мэднэ.
 
Ц.ОРГИЛ
 
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0