Цөөн үгээр:
  • Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
2 цагийн өмнө   35
УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд сайд нарын чөлөөлөх, томилох асуудлыг оруулжээ. Тодруулбал, маргааш /2026.03.18/ 14:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Ерөнхий сайдын танилцуулгыг хэлэлцэх аж. 
 
Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн сайд нар дараах байр суурийг илэрхийлээд байна. Боловсролын сайд П.Наранбаяр “Ямар нэг дарамт шахалт байгаагүй. Хувийн шалтгаанаар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн” хэмээн мэдэгдсэн байна. 
 
Мөн түүний оронд хэн томилогдох асуудлыг ХҮН нам дотооддоо хэлэлцэж шийдвэрлэх магадлалтай талаар улс төрийн хүрээнд яригдаж байгаа аж. 
 
Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Би Засгийн газрын сайдын ажлаа өгөх хүсэлтийнхээ талаар удахгүй тайлбар өгнө. Эрчим хүчний салбарт гурван жил гаруй хугацаанд ажилласан, өөрийгөө сайн, муу ажилласан гэж ярих нь ёс зүйгүй. Өргөдлөө өөрийн хүсэлтээр өгч байгаа. Миний оронд хэн сайдаар ажиллахыг мэдэхгүй байна. Надад Засгийн газраас ямар нэг шахалт, дарамт ирээгүй, өөрийн хүсэлтээр өгсөн” гэв.  
 
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0