Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
4 өдрийн өмнө   102
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч, 11 тэрбум төгрөг нэхэмжилсэн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр энэхүү заргаа "гүтгэлгийн улмаас учирсан гэм хорыг арилгуулах" зарчим гэж тодорхойлов.
 
Гүтгэлэг ба 11 тэрбумын нэхэмжлэл
 
Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг "Зөвлөх компаниудаараа дамжуулан асар их мөнгө авсан" гэх худал мэдээлэл тараасан хэмээн буруутгаж байна. Тэрбээр уг мэдэгдлийг эсэргүүцэж, шүүхээр дамжуулан нэр төрөө сэргээлгэхээр 11 тэрбум төгрөг нэхэмжилжээ.
 
"Худал мэдэгдэлд дурдсан энэ мөнгийг шүүхээр гаргуулан авч, Монголын хүүхдүүдийн сайн сайхан, ирээдүйн төлөө бүрэн зарцуулна гэж бодож байна" хэмээн тэрбээр мэдэгдлээ.
 
"Тансаглал ба Элийрэл"
Мэдэгдлийн үеэр тэрбээр Л.Оюун-эрдэнэ сүүлийн үеийн үйлдэл, шийдвэрүүдийг хурцаар шүүмжилсэн юм. Үүнд:
 
• Хүүхдийнх нь нисдэг тэрэг хөлслөн ниссэн тансаглал, үнэтэй хэрэглээ.
• Тамхи татсан хүнийг 50 сая төгрөгөөр торгоно гэх утгагүй санаачилга.
 
Д.Мөнх-Эрдэнийн үзэж буйгаар Л.Оюун-Эрдэнэ төрийн эрхэнд байсан 6 жилийн хугацаандаа асар их хөрөнгөжсөн тул шүүхээс тогтоох нөхөн төлбөрийг төлөхөд асуудалгүй гэж үзэж байна.
Тэрбээр мөн Б.Цогтгэрэлийг шүүхэд өгөхөө албан ёсоор мэдэгдэв. Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл буюу "Илт худал мэдээлэл тараах" заалтыг түдгэлзүүлсэн үеийг зарим хүмүүс бусдыг гүтгэх боломж болгон ашиглаж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.
 

 

Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0