Цөөн үгээр:
  • Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
2 цагийн өмнө   127
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг /2026.04.10/ хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Н.Учрал өндөр хариуцлагатай албанд томилогдсонтой холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Бүх Оросын улс төрийн “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведев зэрэг албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлснийг талархан хүлээн авснаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахаа нотлов.
 
Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлаар ярилцлаа. Тухайлбал, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт протоколыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв болон Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцэж дэмжсэн. Ойрын хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Москва хотноо уг хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурна. Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал нь олон улсын эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд шууд нөлөөлж байна. Энэхүү үнийн өсөлт нь манай улсын зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт хүндрэл сорилт учруулж эхэлж байна.
 
Уул уурхайн салбар идэвхжиж, мөн хаврын тариалалт эхэлж буй энэ үед газрын тосны бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зургаан сараас доошгүй хугацаанд худалдан авах хүсэлтэй байна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхээр Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлүүлснийг тэмдэглэв.
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0