Монгол Улсын Үндэсний их баяр-Наадам болсонтой холбогдуулан гадаад улс орнуудын төр, засгийн удирдагчдаас манай улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарт хаягласан Монголын ард түмэнд баяр хүргэсэн цахилгаан утаснууд ирсээр байна.
Одоогийн байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, АНУ-ын Ерөнхийлөгч, Японы Эзэн хаан, Франц, ХБНГУ, Казахстан, Беларусь, АНЭУ-ын Ерөнхийлөгч, Кувейтын Эмир, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, Ерөнхий сайд зэрэг гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын утас ирүүлжээ. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн мэндчилгээндээ “Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд талууд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинэ өнгө аясыг бий болгож, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд илүү их үр өгөөжийг хүртээхийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсч байна” гэжээ.
Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Ж.Реган УИХ-ын дарга М.Энхболдод “Хоёр орны харилцаанд чухал байр суурь эзэлдэг парламентын харилцаа нь энх тайван, хөгжил цэцэглэл зэрэг нийтлэг эрх ашгийнхаа төлөөх хамтын ажиллагааны суурь болж байдгийг тэмдэглэхийг” хүссэн байна.
Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев манай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ирүүлсэн баярын утсандаа ОХУ, Монгол Улсын “олон талт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, эрчим хүч, аж үйлдвэр, тээврийн дэд бүтэц, дэвшилтэт технологи болон бусад салбарын төслүүдийг хэрэгжүүлэх нь хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд бүрэн нийцэж байна” хэмээжээ.
Ц.ОРГИЛ
| Монгол улсад хаягласан баярын захидлууд ирсээр байна |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?