Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Япон, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ерөнхий боловсролын 34 сургууль шинээр барихаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар Япон болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах сургуулиудын байршил тодорхой болж, барилгын ажил эхэлжээ.
Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах долоон сургуулийн барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн аж. Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдах 960 хүүхдийн сургууль, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 640 хүүхдийн сургууль, 26-р хорооны 920 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдах 960 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлыг хийж байгаа юм байна. Мөн Хан-Уул дүүргийн 15-р хорооны 920 хүүхдийн сургууль болон Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд баригдах 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байгаа аж. Эдгээр сургуулиудын барилгыг ирэх оны есдүгээр сарын 1-н гэхэд барьж дуусгахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Япон улсын Засгийн газрын тусламжаар нийслэлд 2018-2020 оны хооронд ерөнхий боловсролын хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл барихаар болсон байна. Үүний дагуу барилгын ажлыг эхлүүлэхээр өнгөрсөн сард Япон улсын тал гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан. Ирэх наймдугаар сарын эхээр дээрх дөрвөн сургуулийн барилга угсралтын ажил эхлэхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 2-р хороонд 920 хүүхдийн сургууль, Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 720 хүүхдийн шинэ сургууль баригдана. Мөн Баянзүрх дүүргийн 480 хүүхдийн суудалтай 53-р сургууль болон Налайх дүүргийн 320 хүүхдийн суудалтай 109-р сургуулийн өргөтгөлийг тус тус хийх юм.
Ц.ОРГИЛ
| Япон болон БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ЕБ-ийн 34 сургууль шинээр барихаар төлөвлөсөн байна |
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?