Дархан чиглэлд өргөлтгөл шинэчлэлт, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд засвар шинэчлэлийн ажлыг хийх 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн хэлэлцээр байгууллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гэрээнд гарын үсэг зурсан юм.
Улаанбаатар Дархан чиглэлийн авто зам эвдрэл гэмтэл ихтэйгээс гадна огцом эргэлт, өгсөлт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг есөн цэг бүртгэгджээ. Тиймээс зам засвараас гадна эдгээр цэгт өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин, замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийх юм байна.
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн: 311 км авто замыг шинэчлэн сайжруулах зээлийн төслийн хэлэлцээр байгуулж байгаадаа баяртай байна. Сайн замыг дагаад олон шинэ боломжууд бий болдог. Энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яаманд талархаж байгаагаа илэрхийлье.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “АХБ-тай 60 сая ам.долларын авто зам өргөтгөл, шинэчлэлийн төсөл дээр гарын үсэг зурлаа. Тодорхой хэмжээнд хугацаа алдсан боловч өнөөдөр энэ ажлыг эхлүүлэх боломжтой боллоо. Дархан чиглэлийн авто замыг концессоор барихаар болж гэрээнд гарын үсэг зурсан ч тэр нь ажил хэрэг болж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Учир нь гүйцэтгэгч компани нь санхүүжилтээ олж чадахгүй нөхцөл үүссэн. Эдийн засгийн тооцоогоо хийгээд барих боломжгүй гэсэн мэдэгдлийг Засгийн газарт өгсөн. Засгийн газарт мэдэгдсэнийх нь дараагаар АХБ-тай ярилцаж, харьцангуй богино хугацаанд энэ хэлэлцээрийг хийлээ. 60 сая ам.доллар гэдэг бол 150 тэрбум төгрөг. Нэлээд их хэмжээний мөнгө. Шинэ зам баримаар байна гэж байгаа. Хоёр хэлийг холбосон "Нэг бүс, нэг зам" төслийн хүрээнд зам барина гээд дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээг цуцалж болохгүй шүүх дээр маргаантай явж байна. Тиймээс энэ чиглэлийн замыг өргөтгөн, шинэчлэх юм. Энэ зээл АХБ-ны ердийн зээл гэдэг ангилалд орж байгаа. Долоон жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дахиад 20 жил хүүгээ төлнө. Нийт 27 жилийн хугацаатай гэсэн үг” гэлээ.
Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Энэ зам манай улсын хувьд эдийн засгийн маш чухал ач холбогдолтой. Үүнийг ойлгож АХБ бидэнд тусалж, бүс нутгийг хөгжүүлэх төслийн хүрээнд дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Энэ жил барилгын ажлыг эхлүүлэхийн төлөө ажиллана. Улаанбаатар Дархан чиглэлийн замын өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Энэ замд есөн хар цэг буюу байнга аваар, осол гардаг хар цэгийг тодорхойлсон. Бид барилгын зургийг захиалж хийлгэнэ. Ингэхдээ замыг өргөжүүлсэн, бэхжүүлсэн, есөн хар цагийг засах даалгавар өгнө. Мэдээж бүх замыг засахаас гадна шинэчилж өргөжүүлнэ. Энэ ажил Азийн хөгжлийн банкны хяналтад явна. Тендерийг Азийн хөгжлийн банкны шаардлагын хүрээнд Зам тээврийн яам зарлана” гэдгийг онцоллоо.
Дашрамд, уг төслийн зээлийг 27 жилийн хугацаатай авч байгаа бөгөөд эхний долоон жил үндсэн зээлээ төлөх юм байна.
Ц.ОРГИЛ
| Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн автозамыг 60 сая долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэхээр боллоо |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв