“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд 2020 он гэхэд элэгний хатуурал, архаг үрэвсэл, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоох зорилтыг манай улс тавьжээ.
Монгол Улс вируст хепатитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэр жишээ орны тоонд орж байна. Тодруулбал, манай улсын иргэдийн 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог аж.
Өмнөх жилүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-60 насны иргэдэд чиглэсэн эхний жилийн үйл ажиллагаанд 350 мянга гаруй иргэнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулжээ. Үүнээс халдвар илэрсэн С вирустэй 31 мянган хүн В вирустай 20 мянга гаруй хүний, 70 гаруй хувийг эмчилгээнд хамруулсан байна. Тус хөтөлбөр цаашдаа 15-аас дээш насны 1,8 сая хүнийг хепатитын В, С вирусын шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа аж.
Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд өрх, сумынхаа харьяа эмнэлгүүдэд илрүүлэг шинжилгээг өгч, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлсөн эм авах бүрэн боломжтой. 2017 онд эрүүл мэндийн даатгалын сангаас 18,8 тэрбум төгрөгийг элэгний вирусын шинжилгээ, түүний эмийн хөнгөлөлтөд зориулсан бол энэ онд 29,9 тэрбум төгрөгийг зарцуулах төлөвтэй байна.
Ц.ОРГИЛ
| 18.8 тэрбум төгрөгийг элэгний вирусын шинжилгээ, эмийн хөнгөлөлтөд зарцуулжээ |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор