Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Ноолуур 45-90 мянган төгрөгийн үнэтэй байна
7 жил өмнө   785
Өнгөрсөн онд ноолуурын үнэ 100 мянган төгрөгийн ханштай байсан. Үнийг энэ жилийн тухайд мөн өндөр тогтоохоор төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар ямааны цагаан ноолуур килограмм нь 45-90 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, Улаанбаатар хот, Завхан аймагт хамгийн их буюу 90 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45 мянган төгрөг байна.
 
Ноолуурын боловсруулалтад анхаарахаар Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу 2018 онд тус банкны санхүүжилтээр ноолуурын 20 үйлдвэрт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон юм. Зээлд хамрагдсан дээрх үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад түүхий ноолуур 584.2 тонн, самнасан ноолуур 124.9 тонноор өссөн байна. Мөн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийнх 28.6 хувь, сүлжих үйлдвэрлэлийнх 42.7 хувиар өсөж, 1544 ажлын байр шинээр нэмэгдсэн аж. Өнгөрсөн оны нийт экспортын хэмжээг өмнөх онтой харьцуулахад 18.2 хувиар өсөж, боловсруулалтын түвшингээр задалвал угаасан ноолуур 2.3 хувиар буурч, самнасан ноолуур 8.45 хувь, ээрмэл утас 140 хувь бэлэн бүтээгдэхүүн 8.5 хувиар өссөн байна.
 
А.ЦЭЛМЭН
 
Ноолуур 45-90 мянган төгрөгийн үнэтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0