Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Төрийн банк зээлийн хүүгээ бууруулж, эмэгтэйчүүдийг дэмжсэн бүтээгдэхүүн нэвтрүүллээ
6 жил өмнө   14671
Төрийн банкнаас харилцагчдынхаа санхүүгийн чадамжийг сайжруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор зээлийн хүүгээ шат дараатай бууруулж байгаа бөгөөд энэ удаа тэтгэврийн зээлийн нөхцөлөө шинэчилж, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин харьцангуй бага хүүтэй зээлийн үйлчилгээг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэн зах зээлд нэвтрүүллээ.
 
Мөн Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авдаг харилцагчдадаа олгож буй давуу тал нь тэтгэврээ дараалалд зогсохгүй авах, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглах боломжтой картаа үнэ төлбөргүй захиалах, Төрийн банкны АТМ-аар шимтгэлгүй үйлчлүүлэх боломжтой юм.
 
Харин Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн хувьд хувиараа бизнес эрхэлж байгаа болон эмэгтэйчүүд байгуулсан хуулийн этгээд /компани, нөхөрлөл, хоршоо/-ийн эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулан 50 хүртэлх сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэйгээр 50 хүртэл сая төгрөгийн зээл олгох ажээ.
 
Төрийн банкнаас зээлийн хүүг бууруулах арга хэмжээг шат дараатай авч байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард 11 төрлийн зээлийн хүүгээ бууруулаад байсан бол энэ удаад ахмад настнуудаа зээлийн дарамтаас бага ч болтугай ангижруулах үүднээс шат дараатайгаар зээлийн хүүгээ буулгаж эхэлжээ. Мөн Төрийн банкнаас хэрэглээний болон цалингийн зээлийн хүүгээ шат дараатай бууруулж эхлээд байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mnцахим хуудас, www.facebook.com/StatebankMN/  фэйсбүүк хуудас болон 1800-1881 лавлах утсаар авна уу.
Төрийн банк зээлийн хүүгээ бууруулж, эмэгтэйчүүдийг дэмжсэн бүтээгдэхүүн нэвтрүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0