Цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагаа нь доголдож, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан ипотекийн болон хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг сунгах боломжтой болсон.
Тодруулбал, Төв банкны мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11-р сарын 23-ны шийдвэрээр ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг 2021 оны 7-р сарын 1 хүртэл царцааж, харин хэрэглээний зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж, зээлийн хүүг төлүүлэхээр болсон. Тэгвэл зээлдэгчийн зээлийн хугацаа 10 сар, харин зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой.
Харин дээрх хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой байгаа юм.Тэгвэл Монголбанкны 9-р сарын мөнгө, санхүүгийн статистик мэдээллээр тайлант хугацаанд, 1.4 сая гаруй зээлдэгч нийт 17.1 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Энэ зээлийн 8.7 их наяд төгрөгийн зээл нь иргэдийн зээл байна. Харин "Ипотекийн зээл"-ийн тайлант хугацаанд нийт 99,559 зээлдэгч 4.8 их наяд 835 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байжээ. Харин одоогоор хичнээн иргэн 11-р сарын 23-аас хойш ипотекийн болон хэрэглээний зээлийн хугацаагаа хойшлуулсан эсэх мэдээлэл эцэслэгдээгүй байна.
Эх сурвалж: MONGOLTV
| Зээлдэгч хэрэглээний зээлийн хугацаагаа хойшлуулсан ч зээлийн хүүгээ сар бүр төлнө |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор