Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хамт олон өнөөдөр 3506 дахь хоногтоо осолгүй ажиллаж байна. Тус хэсгийнхэн дэлхийн шилдэг үйлдвэрүүдийн ослыг тэглэх зорилгоор осолгүй ажилласан хугацаагаа (цаг, хүн цаг) тоолдог туршлагыг нутагшуулахаар зорьсноос эдүгээ 10 дахь жилийн нүүр үзэж байна. Тэд ажлын байрны аюул эрсдэлийг хамгийн бодитой үнэлэх нь ажилтан өөрөө гэж үзэн ажил эхлэхийн өмнө хувийн карт хөтөлж хэвшжээ. “Энэ бол манайхны олон жил осолгүй ажилласан амжилтын үндэс” гэж цахилгаанчин Ч.Болдбаатар ярилаа. Ажилтан бүр ажил эхлэхийн өмнө ажлын байр, ажилбарын эрсдэлийг тооцож, бригадын хамт олонтойгоо хэрхэн аюулгүй ажиллах талаар 2-3 минутад багтаан санал солилцдог аж. Осолгүй ажилласан хугацааг тоолдог болсноор аюулгүй ажиллах сэдэл төрдөг, мөн өглөөний ХАБ, ажлын байрны гимнастикаа хэвшүүлэхэд дэм болдог тухай тус хамт олон ярьж, нийтээрээ осолгүй ажиллаж, илүү их баялаг бүтээцгээе гэж уриалав. Тэдний туршлагыг нэвтрүүлж буй хамт олон ч бий. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Цахилгааны албаныхан өнгөрсөн сарын нэгнээс осолгүй ажилласан тооллоо эхлүүлсэн байна.
| 3506 дахь хоногтоо осолгүй ажиллаж байна |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ