Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр үнийн өсөлт болон, валютын нөөцийн талаарх асуултад "Монгол төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийг Төв банк зарладаг. Мөн инфляцын түвшинг зарладаг. Төв банкны гол зорилтот асуудал байдаг. Засгийн газрын зүгээс хамтарч, харилцан уялдаатай ажиллаж байна. Төв банкны асуудалд Засгийн газар шууд оролцох боломжгүй. Заавар, чиглэл өгдөггүй. Төв банк бол бие даасан хараат бус институц. Албан ханшийн хувьд төв банкны гадаад валютын нөөцөө хамгаалах, экспортоо нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар дэмжинэ. Өөрөөр хэлбэл ам.долларын хувьд нэмэлт хөөсөрсөн эрэлтийг гаргахгүй байх тал дээр Монголбанкны хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж мэдээлсэн. Мөн тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танаж болох талаар төв банкнаас мэдэгдсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. Зөвхөн нэг машин дээр буюу “Ландкрузер- 300” маркийн авто машинд 500 гаруй сая ам.доллар төлж байгаа юм байна. Зөвхөн энэ машинд зориулж. Тэгэхээр ийм хүнд үед бид стратегийн гол импортын бүтээгдэхүүн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Багахан байгаа валютын нөөцөө хэрэгтэй зүйлдээ зарцуулах шаардлагатай байна. Ийм цаг үед зарим нэг тэвчиж болох зүйл дээр эх оронч байх хэрэгтэй" гэв.
| Зөвхөн “Ландкрузер- 300” маркийн автомашинд 500 гаруй сая ам.доллар төлжээ |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ