Баяр наадам дөхсөн энэ цаг үед УИХ шуурхай хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталлаа. 10 гаруй жил яригдаж нүдний гэм болоод байсан Таван толгойн ордын 30 хүртэл хувийг гадаад болон дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгон эргэлтэд оруулахаар болж байна. Урт настай удаан жаргалтай уг төсөл нүд ирмэхийн зуур л нэг тийш боллоо.
Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тогтоол ийнхүү хууль тогтоох дээд байгууллагаар шийдэгдсэн нь түүхэн шийдвэр мөн.УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганы хааж хэлсэн үгэндээ “Бүтэн арван жил ярьж, талцаж маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдлээ. Түүнийг дагасан авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замыг УИХ энэ шийдвэрээрээ тодорхойлсон” хэмээн онцолсон.
УИХ-ын тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх аж. Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх” эрхийг Засгийн газарт олгож байгаа юм.
| Урт настай удаан жаргалтай “Таван толгойн 30 хувь” нэг тийш боллоо |
Монгол Улсын Ерөнхий сайд ноос ноолуурын экспорт, зээлийн хүртээмжийг дэмжих чиглэлээр уулзалт хийв
ОТИС Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Зеленский Ираны цохилтод өртсөн Ойрх Дорнодын орнуудад туслах санал гаргав
Токио хотод гээсэн 4.5 тэрбум иенийн 72 хувийг эзэнд нь буцаан олголоо
Оюутан цэрэгт элсэх хүсэлтийг хүлээн авч эхлэв
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэргээр яллуулсан
Байгал нуурын арал дээр 3000 гаруй жуулчин гацжээ
Б.Хэрлэн: Ёс зүйн дэд хороонд М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй
Орос-Украины дайн (2022–2026)
МАН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улс төрчдийн чансааг Г.Занданшатар тэргүүллээ
Хүндэтгэлийн золгот боллоо
Х богд Жэвзүндамба хутагт Данзанжамбалчойживанчүг мэндчилгээ дэвшүүлжэ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
ЕРӨНХИЙЛӨГЧ: Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв