Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ
5 цагийн өмнө   172
Манай Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5.9 тэрбум ам.долларт хүрч өслөө. Тодруулбал өнгөрсөн оны 10 дугаар сард 4.7 тэрбум ам.доллар байсан валютын нөөц жилийн хугацаанд 25.7 хувиар өссөн байна. Энэ дундаа сүүлийн дөрвөн сарын хугацаанд 700 сая ам.доллароор өссөнийг Монголбанкны статистикт дурджээ. 
 
 
Валютын нөөц ийн өсөхөд нүүрсний экспортын орлого голлон нөлөөлсөн. Нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. Улмаар нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэхийг даалгасан юм. Үр дүнд нь экспорт сар бүр өсөж өнгөрсөн 9 дүгээр сард 3.2 сая тоннд хүрч, түүхэн рекордыг шинэчилэв. Мөн гацаад байсан биржийн арилжааг сэргээж, 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон байна. 
 
Засгийн газраас цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нүүрсний  орлогыг нэмэгдүүлж, улмаар монгол төгрөгийг манаж байдаг Монголбанкны гадаад валютын албан нөөцийг зузаатгав. Ерөнхий сайд Г.Занданшатарын нүүрсний хулгайтай тэмцсэн тэмцэл том зургаараа монгол төгрөгийн дархлааг сайжруулж, валютын нөөцийг түүхэн дээд хэмжээнд хүргэж чаджээ. 
 
Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0