Улаанбаатар хот утаанаасаа салж чадахгүй, салгаж чадахгүй байсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Уг асуудлыг шийдэх хамгийн боломжтой гарц нь орон сууцжуулах явдал юм. Тэгвэл саяхнаас ипотекийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгааг багасгах талаар Засгийн газрын хүрээнд яригдаж, Сангийн яамнаас тусгай ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр ипотекийн зээлийн хүүг 7,5 хувь, урьдчилгааг 25 хувь хүртэл бууруулах боломжтой гэнэ.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас хэлэхдээ “Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Одоо бусад холбоотой асуудлыг судалж байна. Ажлын хэсгийн дүгнэлт одоогийн нөхцөлд урьдчилгааг 30 байсныг 25 хувь, хүүг найм байсныг 7,5 хувь болгон бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ энэ чиглэлээр судлах маш их ажил байгаа учраас энэ бол ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа асуудал. Ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэлээ.
Энэ асуудлыг Засгийн газар дэмжвэл шинээр орон сууц авах иргэдэд хамаарах аж.
| Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг багасгах талаар яригдаж байна |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ