Монгол улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсан гэж Засгийн газар дүгнэж байна. Гэхдээ дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд долоон төрлийн татварыг нэмсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа юм.
Тэгвэл өчигдөр ОУВС-ийн төлөөлөгчид Сангийн яамны удирдлагуудтай хэлцлийн ширээнд суусан бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Засгийн газар ОУВС-тай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэж харах, хугацааг нь сунгах зэрэг тодорхой саналууд тавихаар бэлтгэсэн. Мөн А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх талаар ОУВС-тай зөвшилцсөн гэж байгаа ч албан ёсоор зөвшилцөлд хүрээгүй. Тиймээс Онцгой албан татварын асуудлаар ОУВС-ийн төлөөлөгчдөд тодорхой санал тавихаар болсон.
ОУВС-ийн төлөөлөгчид гурав дахь шатны үнэлгээг хийх бөгөөд 14 хоногийн турш ажиллана. Тэд энэ хугацаанд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид яах талаар дүгнэлт гаргах юм.
| ОУВС-ийн төлөөлөгчид 14 хоногийн турш ажиллана |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ