Фантастик продакшны 10 жил болон СКАЙтел группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 анги дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус уран бүтээл өнгөрсөн хагас жилийн турш Монголдоо төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан бүх Монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм.
Тэгвэл “37-р ТОЧКА” киноны жүжигчид, уран бүтээлчид 4-р сарын 5-ны 11 цагаас үзэгч фэнүүдтэйгээ уулзах онлайн улаан хивсний ёслолыг зохион байгуулах бөгөөд ёслолын арга хэмжээг NTV, Star телевиз болон SKYmedia, SkyGOпромо суваг, Фантастик продакшны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Фантастикпродакшны фэйсбүүк хуудсаар авах боломжтой.Харин киноны төгсгөлийн анги буюу “37-р ТОЧКА” бүрэн хэмжээний нэг ангит уран сайхны кино 4-р сарын 6, 7, 8-нд зөвхөн SkyGO-р онцгой эрхтэйгээр хүрэх болно.
Нээлтийн эдгээр 3 өдөрт үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалж байгаа юм. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын дижитал кодоо SkyGOбүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болно.
| “37-р ТОЧКА” киноны онлайн нээлтийн ёслол 4-р сарын 5-нд болно |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон