Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Александр Вэнг архив дахь загваруудаа худалдаалж байна
6 жил өмнө   687
Alexander Wang брэндийн үүсгэн байгуулагч дизайнер Александр Вэнг Instagram хуудсаараа дамжуулан архив дахь буюу өнгөрсөн улирлуудад зориулан бүтээсэн загваруудаа худалдаалахаар болсноо зарлалаа.
 
"Vault" хэмээн нэрлэсэн архив худалдаанд савхин мини юбка, лого бүхий карго өмд, аксесуар гээд дизайнерын алдартай загварууд худалдаалагдах ба энэхүү худалдаа 72 цагийн турш буюу дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм. Түүнчлэн "Vault" худалдааны нийт орлогын 20 хувийг Covid-19 вирусийн тархалттай тэмцэхээр ДЭМБ-д хандивлахаар болжээ.
 
Сонирхуулахад дизайнер Александр Вэнг сүүлийн жилүүдэд үндсэн цуглуулгаа урлахаас гадна хамтын ажиллагаанд илүүтэй анхаарал хандуулан Gentle Monster, Adidas Originals, Bvlgari, UNIQLO зэрэг брэндүүдтэй хамтарсан цуглуулгуудыг ихээхэн гаргах болсон билээ.
 
Э.Чимгээ
Александр Вэнг архив дахь загваруудаа худалдаалж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0