Трэвис Скотт Fortnite тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулахаар боллоо. Тодруулбал Epic Games компанийн мэдэгдэж буйгаар Трэвис Скотт Fortnite тоглоом дотор "Astronomical" хэмээх тоглолт болоод сорилт тоглоомуудаас бүрдэх эвентийг эхлүүлээд байгаа юм. Дөрөвдүгээр сарын 23-нд болох анхны виртуал тоглолт Америк тивийн тоглогчдод зориулагдах бол Европ болон Ойрх Дорнодын тоглогчид 4-р сарын 24-нд, харин Ази тив болон Далайн орнуудын тоглогчид дөрөвдүгээр сарын 25-нд тоглолтыг үзэх боломжтой байна.
Түүнчлэн тоглоом дахь сорилтуудыг биелүүлснээр Трэвис Скоттын сэдэвтэй эможи, өмсгөлийг олж авах боломжтой ажээ.
| Трэвис Скотт Fortnite тоглоомоор дамжуулан виртуал тоглолт зохион байгуулна |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ