Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
“Банш” хэлбэрийн цүнх хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна
6 жил өмнө   704
Gucci, Balenciaga зэрэг брэндүүдийг эзэмшдэг Kering группийн гаргасан 2020 оны эхний улирлын тайлангаас харахад COVID-19 цар тахлын улмаас группийн борлуулалт 15,4% буурчээ. Зарим брэндүүд бүтикүүдээ хаасан төдийгүй бүхэлдээ бүх улс орнуудад жуулчдын хөдөлгөөн багассаны улмаас ийм үзүүлэлт гарсан байна.
 
Kering группийн захирал Франсуа-Анри Пино энэхүү нөхцөл байдлыг "урьд хожид үзэгдээгүй" хэмээн тодорхойлсон ч бизнесийнхээ ирээдүйд бат итгэлтэй байгаагаа онцолсон юм. "Шинэ оныг бид маш өөдрөг эхлүүлсэн ч Covid-19 халдварын улмаас үзүүлэлтүүд ийнхүү буурлаа. Гэхдээ Kering группийн бат бөх санхүүгийн бүтэц болон үйл ажиллагааны уян хатан чанар хүнд нөхцөл байдлыг даван туулахад тусална" хэмээн Пино мэдэгдсэн билээ.
 
Gucci брэндийн борлуулалт 22,4%, мөн Saint Laurent брэндийнх 12,6% буурсан байна. Харин энэ оны хамгийн тренди брэндээр нэрлэгдээд буй Bottega Veneta-гийн борлуулалт эсрэгээрээ өсжээ. Дэлхийн загварлаг бүсгүйчүүд карантиныг үл тоомсорлон тус брэндийн "банш" хэлбэрийн гар цүнх болон өсгийтэй сандаалуудыг худалдан авсаар байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

“Банш” хэлбэрийн цүнх хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0