Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
М.Батболд Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч болжээ
3 долоо хоног өмнө   139
Шинэ оны өмнө Улсын Драмын Эрдмийн Театрын(УДЭТ) бүтцэд өөрчлөлт оруулжээ.
 
Тодруулбал, тус театрын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяаг, найруулагчаар М.Батболдыг томилсон байна.
 
М.Батболд “Фауст”, “Гэм зэм” жүжгийг найруулан үзэгчдэд хүргэсэн. Түүнчлэн АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан юм.
 
Түүнтэй хамт туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нар ажиллахаар болжээ.
 
Харин УДЭТ-ын ерөнхий найруулагч нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар билээ.
М.Батболд Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0