Цөөн үгээр:
  • Украинд нэн шаардлагатай шинэ пуужинг нийлүүлэх болжээ
"Amazing Mongolia" хөдөлгөөнт үзэсгэлэнг дэлхийн улсуудад толилуулахаар бэлтгэлээ хангажээ
1 сар өмнө   160
Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр "Норпей арт" галерейд зохион байгууллаа. 
 
Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нарын 60 гаруй зочид оролцов.
 
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам “Amazing Mongolia” төслийг санаачлан байгалийн гэрэл зургийн цомог, мөн хөдөлгөөнт үзэсгэлэн бүтээж, дэлхийн улс орнуудаар аялан тоглуулах  бэлтгэл хангаад байна хэмээн Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
 
"Amazing Mongolia" хөдөлгөөнт үзэсгэлэнг дэлхийн улсуудад толилуулахаар бэлтгэлээ хангажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0