Цөөн үгээр:
  • "Парис-2024" олимпын анхны эрхийг О.Есүгэн авчирлаа
  • Австрали улс Монголд болсон үерийн гамшигт 250,000 австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв
  • Италийн домогт дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгслөө
Хятадын нэрт зохиолч Үй Хуа есдүгээр сард болох Үндэсний номын баяраар Монголд ирн
4 долоо хоног өмнө   89
"Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "Дэлхийн шилдэг зохиолчид Монголд" төслийг эхлүүлжээ. 
 
Төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолоороо Монголын уншигчдад хэдий нь танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан байна.
 
Зохиолч Үй Хуа 2023 оны есдүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зочлох ба Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх юм.
 
Тэрээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ. Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.
 
Зохиол бүтээлүүд нь олон улсад танигдахын хэрээр зохиолчийн нэр хүнд төдий чинээ өсөж, Жэймс Жойсын нэрэмжит шагнал болон Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын Courrier international зэрэг уран зохиолын нэр хүндтэй олон шагнал хүртжээ.
 
 
 
Эх сурвалж: Тагтаа хэвлэлийн газар
Хятадын нэрт зохиолч Үй Хуа есдүгээр сард болох Үндэсний номын баяраар Монголд ирн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0