Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
3 цагийн өмнө   124
Их Британийн Хааны зоосны ордон “Live Aid” концертод толилуулсан Фредди Меркьюригийн домогт тоглолтын 40 жилийн ойд зориулан шинэ зоос гаргажээ. 
 
Зоосны нүүрэн талд "Queen" хамтлагийн гочлол дуучин Фредди Меркьюри тоглолтынхоо үеэр микрофоноо атган толгойгоо хойш гэдийлгэн зогсож байгаа байдалтайгаар дүрсэлжээ. Түүнийг тойруулсан ноотны шугам нь дөрвөн октавын дуу хоолойнх нь цар хүрээг бэлгэдэж байгаа аж.
 
Анхны зоосыг өнгөрсөн долоо хоногт Уэльс дэх Хааны зоосны газарт Меркьюригийн эгч Кашмира Булсара цутгажээ.
 
Тэрээр, "Энэхүү зоос нь түүний хүсэл тэмүүллийг, түүнчлэн хөгжмөөрөө дамжуулан сая сая хүнд авчирсан баяр баяслыг төгс илэрхийлсний сацуу гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц загвар дизайнтай, зохиогчид Фреддигийн дэлхий даяар танигдсан хамгийн алдартай зогсолтыг амжилттай дүрсэлсэн гэж бодож байна" хэмээв.
 
Энэ онд мөн Фредди Меркьюри “Mr Bad Guy” хэмээх бие даасан цомгоо гаргасны 40 жилийн ой тохиож байгаа юм.
 
Их Британийн Хааны зоосны ордон Дэвид Боуи, Жорж Майкл, Ширли Басси, Пол Маккартни зэрэг бусад домогт хүмүүсийн дурсгалд зориулан тусгай зоос гаргасан юм. Эдгээр зоосыг мягмар гаргаас эхлэн Хааны зоосны ордны цахим хуудсаар худалдаанд гаргана. Гүйлгээнд гаргаагүй 5 фунт стерлингийн хувилбарын үнэ 18.50 фунт стерлингээс (24.4 ам.доллар) эхлэх аж. Харин 2 унцын алтан зоос нь 9350 фунт стерлингийн (12 315 ам.доллар) үнэтэй байна.
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0