Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ
2 цагийн өмнө   143
Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп олны анхаарлыг татаж байна
 
Хятадад ганцаараа амьдардаг иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой “Are You Dead?” (Үхээгүй биз дээ?) нэртэй гар утасны аппликейшн шинээр гарч, олон нийтийн дунд өргөн хүрээнд яригдаж эхэллээ.
 
Тус апп нь хэрэглэгчээс тодорхой хугацаанд өөрийгөө “амьд байна” гэж баталгаажуулах энгийн үйлдэл хийхийг шаарддаг байна. Хэрэв хэрэглэгч заасан хугацаанд хариу үйлдэл үзүүлэхгүй бол урьдчилан бүртгүүлсэн ойрын хүн, найз нөхөд, эсвэл гэр бүлийн гишүүдэд нь анхааруулах мэдэгдэл илгээдэг ажээ.
 
Аппликейшн богино хугацаанд Хятадын Apple App Store-ын төлбөртэй аппуудын жагсаалтыг тэргүүлж, олны анхаарлыг татсан байна. Ялангуяа томоохон хотуудад ганцаараа амьдардаг залуус, өндөр настнууд уг аппыг хэрэгцээтэй хэмээн үнэлж буй талаар хэвлэлүүд онцолжээ.
 
Гэсэн хэдий ч “Үхээгүй биз дээ?” гэх нэр нь зарим хэрэглэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлж, сэтгэлзүйн дарамт үүсгэж болзошгүй хэмээн шүүмжлэл дагуулж байна. Харин хөгжүүлэгчдийн зүгээс энэ нь айдас төрүүлэх бус, харин ганцаараа амьдардаг хүмүүсийн аюулгүй байдлыг бодитоор хангах шийдэл хэмээн тайлбарлажээ.
 
Сүүлийн жилүүдэд Хятадад ганц бие өрхийн тоо эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор ганцаардал, гэнэтийн осол, эрүүл мэндийн эрсдэл нийгмийн асуудал болж байгаа юм. Шинжээчид уг аппын түгээмэл байдал нь орчин үеийн хотын амьдрал дахь ганцаардал, аюулгүй байдлын айдас хэр гүнзгий байгааг харуулж байна хэмээн дүгнэжээ.
Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0