.png)
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден “Өнөөдөр бол Ардчиллын өдөр. Түүхэн итгэл найдварын өдөр. Мөн манай үндэстний нэгдлийн өдөр болж байна. Ардчилал үнэ цэнэтэй гэдгийг бид дахин мэдэрлээ. Олон зууны туршид шуурга, тэмцлийн дунд, энх тайван, дайны хооронд бид өдий зэрэгт хүрсэн. Одоо бидэнд хийх зүйл олон байна. Энэ жил аюул, эрсдэлтэй байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид хурдтай ажиллах хэрэгтэй байна. Засах, сэргээх, сэргээх зүйл маш их байна. Сүүлийн нэг илийн хугацаанд америкчууд бид түүхэнд ховорхон тохиодог том сорилттой тулгарч, дайны талбарт алдсанаасаа илүү хүнээ алдлаа, олон сая ажлын байр үгүй болж, олон мянган аж ахуй нэгж хаагдлаа. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг,шударга ёсны дуу хоолой биднийг сэрээсэн. Уур хилэн, дургүйцэл, үзэн ядалт, хэт туйлшрал, хууль бус байдал, хүчирхийлэл, өвчин, ажилгүйдэл гээд бидэнтэй цаашид тулгахар эдгээр бэрхшээлүүдийг даван гарахын тулд эв нэгдэл л чухал. Биднийг дэмжсэн хүмүүст даруухнаар баярлалаа гэж хэлсээр байна. Харин эсрэг санал өгсөн хүмүүс минь хамтдаа урагш тэмүүлэхийн тулд биднийг, бидний зүрх сэтгэлийг сонсоорой. Хэрэв та одоо ч санал зөрж байгаа бол энэ бол ардчилал, энэ бол Америк. Биднийг эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэж буй тань ч ардчиллын агуу хүч юм шүү. Би бүх америкчуудын Ерөнхийлөгч байж, бүгдийн нь төлөө тууштай тэмцэж ажиллана. Цэнхэр улаан, хөдөө, хот, консерватив, либерал гэж хоорондоо ялгарч, тэмцэлдэж буй энэ иргэний дайныг бид эцэслэх ёстой. Хэрэв бид бага зэрэг хүлээцтэй, нэгнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх ганцхан хормыг тэвчвэл бүхнийг хийж чадна. Бид улс төрөө хойш тавьж, нэг үндэстэн шиг энэ цар тахлын эсрэг тулалдах ёстой. Өнөөдөр дэлхий нийт биднийг харж байна. Бид эвслүүдийг дахин засч, дэлхийтэй дахин найрсагаар харилцах болно. Бид энх тайван, хөгжил дэвшил, аюулгүй байдлын төлөө хүчтэй, итгэлтэй түнш байх болно” хэмээн хэлжээ..jpg)

| Байден тангараг өргөмөгцөө 15 захирамжид гарын үсэг зурав |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ