Цөөн үгээр:
Их Британа дахь Мьянмарын элчин сайдын яамны ажилтнууд элчин сайдаа хөөжээ
1 сар өмнө   318
Их Британийн нийслэл Лондон хот дахь Мьянмарын элчин сайдын яамны ажилтнууд эрх мэдлийг булааж, элчин сайдыг байрандаа оруулалгүй дотроос нь түгжжээ.
 
Энэхүү ажиллагааг Мьянмарын цэргийн дэглэмийн талд орсон дэд сайд нь зохион байгуулсан гэж үзэж байна. Элчин сайд Кяав Звар Минн сүүлийн үед эх оронд нь хяналтаа тогтоосон цэргийн дэглэмийнхэнтэй зөрчилдөж, хоригдож буй удирдагч Аун Сан Сү Чи тэргүүтэй иргэний засгийн газрын төлөөлөгчдийг суллахыг уриалж байсан юм.
 
“Би байрандаа орж чадахгүй боллоо. Энэ бол Лондон хотын төвд гарсан нэг төрлийн төрийн эргэлт юм. Байр эзлэгдсэнийг та бүхэн харж байна” гэж элчин сайд тэнд цугларсан сэтгүүлчдэд ярьжээ.
 
Тэрбээр Их Британийн гадаад хэргийн яамтай үүссэн нөхцөл байдлын талаар зөвлөлдөж байгаагаа бас хэлсэн юм. Британид амьдардаг Мьянмарын иргэд энэ үеэр элчин сайдын яамныхаа гадна цугларч, дэг журам сахиулахаар Лондон хотын цагдаагийн албан хаагчид ирээд байжээ.
 
Мьянмар улсад хоёрдугаар сарын 1-ний шөнө цэргийнхэн төрийн эрхийг булаасан юм. Тэр өдрөөс хойш цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдээс 550 гаруй хүн алагдаад байна.
 

 
 
Эх сурвалж: France24
Их Британа дахь Мьянмарын элчин сайдын яамны ажилтнууд элчин сайдаа хөөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0