Цөөн үгээр:
Япон: 65-аас дээш насны ахмадуудыг вакцинжуулж байна
1 сар өмнө   175
Японд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс 65 болон түүнээс дээш насны иргэдийг хамруулж эхэлжээ.
 
АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанид гарган авсан вакцинаар иргэдээ дархлаажуулж буй Японд хоёрдугаар сараас эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж эхэлсэн юм.
 
Засгийн газар өндөр настай 36 сая орчим иргэнийг бүрэн вакцинжуулахад хүрэлцэх тун вакциныг ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд орон даяар түгээхийг зорьж байгаа ажээ. Өндөр настнуудыг залуучуудтай харьцуулахад коронавирусээр халдварласан тохиолдолд хүндээр илрэх магадлал өндөр байгаа юм.
 
Японд коронавирусний халдварын улмаас хоёр дахь удаагаа тогтоосон онцгой байдлыг өнгөрсөн сард бүрэн цуцалснаас хойш Токио, Осака, Киото зэрэг мужид халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болоод буй энэ үед вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлж байна. 
 
Эх сурвалж: NHK
Япон: 65-аас дээш насны ахмадуудыг вакцинжуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0