Цөөн үгээр:
Наполеон Бонапартын нас барсны 200 жилийн ой
2 сар өмнө   192
Францын эзэн хаан агсан Наполеон Бонапартын таалал төгссөний 200 жилийн ой өчигдөр тохиожээ.
 
Энэ түүхэн ойг тохиолдуулан Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүний Парис дахь бунханд зочилж, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр хэлсэн үгэндээ Макрон 1799-1815 оны Наполеоны засаглалын үеийг сайн, муу аль аль талаас нь үнэлж дүгнэжээ.
 
Наполеоны гүйцэтгэсэн түүхэн үүргийг Францын нийгэмд янз бүрээр хүлээж авдаг. Зарим нь түүнийг цэргийн аугаа жанжин, улс төрч, стратегич, өнөөгийн Францын засаглалын үндсийг тавьсан хүн гэж магтдаг байна.  Нөгөө нэг хэсэг нь Наполеоныг дайны хэнээтэн, олон мянган хүний амийг бүрэлгэсэн алуурчин, хувьсгалаар цуцлагдаад байсан боолчлолыг дахин сэргээсэн хүн гэж үздэг.
 
Бид өнөөдөр энд баярлах гэж биш, санан дурсах гэж цуглаад байна. Түүний бүх үйл хэргийн хариуцлагыг бид хүлээх ёстой” гэж Макрон түүхчид, оюутан сурагчдын өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.
 
Тэрбээр боолчлох ёсыг сэргээснийг Наполеоны “том алдаа, Соён гэгээрүүлэх үзэл санаанаас урвасан үйлдэл” гэж буруутгасан байна.
 
Гэхдээ эрсдлээс айхгүй байхын амтыг мэдрүүлсэн учраас бид Наполеонд хайртай байдаг. Тэр улс орноо хүчирхэг, нэгдмэл байлгахыг зорьж байсан. Наполеон бол Европын буг чөтгөр, дэлхийн хэмжээний суутан хоёрын аль аль нь байх боломжтой хүн” гэж Макрон ярьжээ.
 
Макроны өмнөх ерөнхийлөгч нар Францын түүхэн дэх Наполеоны гүйцэтгэсэн үүргийг үнэлж, цэгнэхээс зайлсхийхээр ирсэн юм.
 
Эх сурвалж: The Guardian
Наполеон Бонапартын нас барсны 200 жилийн ой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0