Цөөн үгээр:
ӨМӨЗО-д гахайн африк мялзан өвчин бүртгэгджээ
1 сар өмнө   154
БНХАУ-ын ӨМӨЗО-д өчигдөр гахайн африк мялзан өвчин бүртгэгдсэн талаар тус улсын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамнаас мэдээлэв.
 
Тодруулбал, ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны нэгэн фермийн гахайнаас уг өвчин илэрсэн байна. Тус фермд нийт 432 гахай байсан ба үүнээс 381 гахай халдвар авч, 343 нь үхсэн байна. Тахлын дэгдэлт бүртгэгдсэнтэй холбогдуулан тус газарт яаралтай үед авч хэрэгжүүлэх журмын дагуу хариу арга хэмжээ авч, фермд байсан бүхий л гахайг устгалд оруулж, халдваргүйтгэн хөл хорио тогтоож, шалгалтын ажил явуулж байгаа аж.
 
    Хятад улсад энэ онд гахайн африк мялзан өвчний 10 тохиолдол гарсан бөгөөд бүгд ахуйн нөхцөлд тэжээдэг гахайнаас илэрсэн байна.
 
Эх сурвалж: MONTSAME
 
 
ӨМӨЗО-д гахайн африк мялзан өвчин бүртгэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0