Цөөн үгээр:
Хүн амины хэрэгт хилсээр шийтгүүлсэн ах дүүс $75 саяын нөхөн төлбөр авахаар болжээ
1 сар өмнө   293
1983 онд 11 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн хэрэгт оюуны хомсдолтой ах дүү хоёр залуу хилсээр шийтгэгдэж, олон жилийг шоронд өнгөрөөжээ.
 
Баасан гарагт Умард Каролина мужийн шүүх эх нэгтэй ах дүүс болох Хенри Макколум, Леон Браун нарт их хэмжээний нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан байна.
 
Тэд шоронд өнгөрүүлсэн жил бүртээ $1 саяыг буюу тус бүртээ $31 саяыг авч, хохирлоо барагдуулахаар болжээ. Үүнээс гадна сэтгэл санааны хохирлыг барагдуулахад нь нэмж $13 саяыг төлүүлэх шийдвэрийг шүүх гаргасан байна. Макколум, Браун нар хилс хэрэгт гүтгэгдэж, олон жил шоронд хоригдсон хохирлоо барагдуулахаар 2015 оноос эхлэн тэмцжээ.
 
Хууль хүчнийхэнд байцаагдах үеэр иргэний эрх нь зөрчигдсөн, өөрсдийгөө өмгөөлөх чадваргүй байдлыг нь ашигласан гэж тэд үзэж байв. 2014 онд хийсэн ДНХ шинжилгээгээр алуурчин өөр хүн байсныг тогтоосон тул ах дүү хоёр цагаатгагдаж, суллагдсан байна. Хэрэг гарах үеэр Макколум 19, Браун 15 настай байсан бөгөөд тэд хоёул ялын дээд хэмжээ авч байжээ.
 
Хоригдох үеэр Брауны сэтгэцийн эрүүл мэнд улам дордсон тул эмнэлгийн хяналтад шилжүүлж, ялыг нь бүх насаар хорих ялаар сольж байв. Харин Макколум нь 31 жил цаазын ялтай хоригдож, Умард Каролина мужийн түүхэнд цаазын ялтай хамгийн удаан хоригдсон хүн болж байжээ.
 
Эх сурвалж: The Guardian
 
Хүн амины хэрэгт хилсээр шийтгүүлсэн ах дүүс $75 саяын нөхөн төлбөр авахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0