“Crew Dragon” хөлгийн багийн бүрэлдэхүүнд Мемфис хотын хүүхдийн эмнэлгийн, 29 настай эмч Хейли Арсеноулт, 51 настай, геологийн профессор Сайен Проктор, 41 настай, “Lockheed Martin” сансрын корпорацийн ажилтан Кристофер Семброски, мөн ресторан, зочид буудлын төлбөрийн үйлчилгээ эрхэлдэг “Shift4 Payments” компанийг эзэмшигч, 38 настай, Америкийн тэрбумтан Жаред Айзекмэн нар багтжээ. Чухам тэрбээр хөлгийн бүх дөрвөн суудлын төлбөрийг төлжээ. Бизнес эрхлэгчийн хэлснээр, “Inspiration4” бол Теннесси муж улсын Мемфис хотын Сент-Жуд хүүхдийн судалгааны эмнэлэгт зориулж 200 сая ам.доллар босгохоор төлөвлөж буй сайн үйлсийн аян юм. Тэрбээр өөрөө эмнэлгийн дансанд 100 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд кампанит ажил эхэлснээс хойш энэхүү нислэгийн хөлгийн багийн гишүүн болох эрхийн сугалаанд оролцсон хүмүүсийг оруулаад янз бүрийн буяны байгууллагуудаас 13 сая ам.доллар цугларчээ.
| Энгийн иргэд сансрын хөлгөөр хөөрөх боломжтой болжээ |
Нэг тоглолтод хоёр өөр багийн төлөө талбайд гарсан NBA-ийн цорын ганц тоглогчийн түүх
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж тодруулна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглолоо
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ