Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Yahoo компани Хятадын зах зээлээс гарч байгаагаа зарлалаа
4 жил өмнө   419
Америкийн интернэт үйлчилгээний Yahoo компани энэ долоо хоногоос эхлэн Хятадын зах зээлээс гарч байгаагаа өчигдөр зарлажээ.
 
Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн эх газрын Хятадаас үйлчилгээнүүд рүү нь хандах боломжгүй болсныг тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
 
Өнгөрсөн сард Майкрософт компани мэргэжилтнүүдийн сошиал сүлжээ гэгддэг LinkedIn-ээ Хятадын зах зээлд хаагдаж байгааг зарласан юм.
 
“Хятад улс дахь бизнесийн болон хууль эрх зүйн орчин улам хүндэрч байгаатай холбоотойгоор Yahoo-гийн багц үйлчилгээнүүд арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн эх газрын Хятадаас хандалтгүй болж байна” гэж Yahoo компани мэдэгджээ.
 
Yahoo China компани 1999 онд анх байгуулагдаж байв. Тухайн үед Yahoo нь дэлхийн томоохон интернэтийн компанид тооцогддог байсан юм.
 
Гэвч сүүлийн жилүүдэд тус компани Хятадын зах зээлээс алгуур шахагдаж байгаа. Тухайлбал 2013 онд Хятадын зах зээлд зориулсан цахим шуудангийн үйлчилгээгээ зогсоож байжээ.
 
 
 
Эх сурвалж: AFP
Yahoo компани Хятадын зах зээлээс гарч байгаагаа зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0