Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ
4 жил өмнө   456
 БНСУ-ын эрх баригчид авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж буй Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ тухай "Yonhap" агентлаг баасан гарагт мэдээлсэн байна.
 
Тус агентлагийн мэдээлж буйгаар, өдгөө 69 настай Пак Гын Хэг шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад оруулжээ.
 
Дээрх шийдвэрийг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хүмүүнлэгийн үүднээс гаргажээ. Пак Гын Хэ 2019 онд мөрний мэс засалд орсон бөгөөд энэ жил мөр, нурууны архаг өвчний улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн байна.
 
Эх сурвалж: MONTSAME
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0