Цөөн үгээр:
  • Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 9 их наяд төгрөгөөр өсжээ
Өвлийн олимпийн "сонирхолтой" шийдвэр
4 жил өмнө   399
Хятад улс өчигдрөөс эхлэн Бээжин 2022 өвлийн олимпын уралдаан тэмцээн болох бүх байгууламжууд, тамирчид болон албаныхан байрлах хотхон, тэднийг тээвэрлэх дэд бүтэц, зохион байгуулах багийн ажилтнууд, сайн дурынхныг гадаад ертөнцөөс тусгаарлах хаалттай системээ битүүмжилжээ. Энэ нь наадмын үеэр коронавирусийн халдвар тарахаас сэргийлсэн хатуу арга хэмжээ юм.
 
Өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийнэ.Гадаадаас ирэх 3,000 орчим тамирчин Бээжинд газардсан цагаасаа эхлэн энэхүү хаалттай системд байсаар буцах юм.
 
Ингэхдээ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан тамирчид шууд нэвтрэх бол хамрагдаагүй нь 21 хоног тусгаарлагдсаны дараа нэвтрэхээр зохион байгуулжээ. Хаалттай системд байхдаа өдөр бүр шинжилгээ өгч, байнга амны хаалт зүүх ёстой юм байна. Хөгжөөн дэмжигчид уг системийн гадна байх ба тэднийг тамирчид, төлөөлөгчидтэй холилдуулахгүй байх бүх арга хэмжээг авсан гэнэ.
 
Олимпын наадамд оролцсон Хятадын тамирчид, төлөөлөгчид хаалттай системээс гарч, гэртээ харихаасаа өмнө заавал тусгаарлагдахаар журамлажээ. Өвлийн олимпын хаалттай систем паралимпыг дуусах хүртэл буюу гуравдугаар сарын сүүлч хүртэл ажиллах юм байна.
 
 Эх сурвалж: AFP
Өвлийн олимпийн "сонирхолтой" шийдвэр
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0