Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Жо Байден дэд ерөнхийлөгч Камала Харрис нөхрийг “тэргүүн хатагтайн нөхөр” хэмээн ярьжээ
4 жил өмнө   403
Жо Байден нэгэн арга хэмжээнд үг хэлэхдээ дэд ерөнхийлөгч Камала Харрис нөхрийг “тэргүүн хатагтайн нөхөр” хэмээн ярьжээ. Дэд ерөнхийлөгчийн нөхөр Дуглас Эмхофф коронавирусийн халдвар авсан тул арга хэмжээнд ирж чадаагүйг тайлбарлахдаа тэрээр ийнхүү будилжээ. 
 
“Тайзнаа байх ёстой хүмүүсийн дэг бага зэрэг өөрчлөгдлөө. Тэргүүн хатагтайн нөхөр коронавирусаар өвчилжээ” гэж Байден хэлсэн байна. Жинхэнэ тэргүүн хатагтай түүний алдааг засахаар оролдоход “Яг зөв. Тэр үнэн хэллээ. Тэргүүн хатагтайн нөхөр нь би!” гэж Ерөнхийлөгч хошигножээ.  
 
Жо Байден гуравдугаар сарын 2-нд Висконсин мужид үг хэлж байхдаа түүний амьдралд тааралдсан эмэгтэйчүүд өөрөөс нь илүү ухаалаг хүмүүс хэмээн ярьж байсан юм. Үүнээс ч өмнө нэгдүгээр сард тэр АНУ-ын удирдагчаар Камала Харрисийг нэрлэхэд дэд ерөнхийлөгч хариуд нь шоглоом болгон үүнд нэмэх зүйл огт алга гэсэн юм.
Жо Байден дэд ерөнхийлөгч Камала Харрис нөхрийг “тэргүүн хатагтайн нөхөр” хэмээн ярьжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0