Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Оросын рок од Украины дайны талаар хэлсэн үгнийхээ төлөө шийтгүүлэхээр болжээ
1 сар өмнө   179
Оросын ДДТ рок хамтлагийн ахлагч Юрий Шевчук саяхан Уфа хотод хийсэн тоглолтынхоо үеэр Украины дайныг эсэргүүцсэн утгатай зүйл ярьсан нь сошиал ертөнцөд дуулиан тарьсан юм.
 
Тоглолтын дараа цагдаа нар Шевчуктай уулзсан тухай ДДТ хамтлагийн продюсер Радмир Усаев өчигдөр Инстаграм хуудсандаа мэдээлжээ.
 
Эхлээд тэд Шевчукийг баривчлах зорилготой ирсэн ч дараа нь ямар нэг зөрчил гаргасных нь төлөө шийтгэхээр болсныг дуулгаад буцсан байна.
 
Цагдаа нар тоглолтынх нь зорилго, хэлсэн үгнийх нь утга агуулгын талаар дуучнаас лавлаж асуусан тухай Усаев бичжээ.
 
“Эх орон гэдэг бол хэн нэгний байнга хөөс сахруулан үнсэж байх ёстой ерөнхийлөгчийн бөгс биш. Гуйлгачид, вокзал дээр төмс зардаг настай эмэгтэй бол эх орон юм. Эх орон гэж үүнийг л хэлдэг” гэж Башкортостаны нийслэл Уфа хотод хийсэн тоглолтынхоо үеэр Шевчук тайзан дээрээс хэлж байсан юм. Тухайн үед түүний хэлсэн үгийг үзэгчид дэмжин алга ташиж байжээ.
 
Өнгөрсөн сард Тюмень хотод хийхээр төлөвлөсөн тоглолтоо Шевчук цуцалсан юм. Тайзыг Украины дайны бэлэг тэмдэг болсон “Z” үсгээр чимэглэснийг тэр эсэргүүцсэн тул тоглолт цуцлагджээ.
Оросын рок од Украины дайны талаар хэлсэн үгнийхээ төлөө шийтгүүлэхээр болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0