Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Дэлхийг нууцаар захирч буй хамгийн хүчирхэг гэр бүлүүд
4 долоо хоног өмнө   276
Дуучин Beyonce-ийн “Run This World” дуунд “Охид дэлхийг удирддаг” гэж гардаг. Үнэн хэрэгтээ хүний нийгэмд хатан зөгий сүргийг удирддаггүй.  Дэлхийн түүхэнд овог аймгуудаас эхтэй хүчирхэг гэр бүлүүд дэлхийг үргэлж захирсаар ирсэн.
 
Хаад ноёд, язгууртнууд маш их золиос, цус асгаруулан эрх мэдэлд хүрээд, түүнийгээ өв дамжуулан уламжлуулдаг. Өнөөгийн нийгэмд ч элитүүд өндөр үнээр эрх мэдэлд хүрч, түүнийгээ үр хойчдоо өвлүүлэн, дэлхийг захирсаар байна. Ийм зарчмаар дэлхийг захирч буй хамгийн хүчирхэг, нөлөө бүхий таван гэр бүлийг танилцуулъя.
 
1. Ротшилдын гэр бүл
 
Уг жагсаалтад Ротшилдын гэр бүл зайлшгүй багтана. Хуйвалдааны онолтой холбоотой бараг бүх маргаантай сэдвүүдэд тэдний гэр бүлийн нэр дурдагддаг. Ротшилдын гэр бүл Кубыг эзлэхээс татгалзсан АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийг хөнөөх аллагын захиалгыг өгсөн гэх таамаг хүртэл байдаг. Мөн 2011 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон аймшигт террорист халдлагын цаана тэд байж, нууцаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх сэжүүр хүртэл бий.
 
Ротшилдын гэр бүл нь Германаас гаралтай. Тэдний өвөг эцэг Мэйер Ротшилд Хамбургийн банканд бага албан тушаалын ажил эрхэлж байхдаа өөрийн санхүүгийн эзэнт гүрнээ байгуулах үндсээ тавьсан байдаг.
 
Төд удалгүй тэрээр санхүүгийн зах зээл дээрх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан. Эцэг Мэйер Ротшилд таван хүүтэй байсан бөгөөд тэрээр таван хүүгээ нас биед хүрмэгц нь Европын санхүүгийн төвүүд болох таван өөр хот руу тус тусад нь илгээсэн аж. Тэд Европын орнуудын Засгийн газар, арилжааны болон Төв банкнуудад зээл өгөх замаар өөрсдийн эрх мэдэл, өв дамжсан санхүүгийн эзэнт гүрнээ бий болгожээ.  
 
Аж үйлдвэрийн хувьсгалын хамгийн том санхүүжүүлэгч нь  Ротшилдийн гэр бүл байжээ. Тэд XX зуунд дэлхийн түүхэнд болж өнгөрсөн хамгийн аймшигт дайнуудын далд санхүүжүүлэгч хэлбэрээр түүхийн хуудсан дахь хамгийн зөв талд нь зогссоор иржээ. Ротшилдын гэр бүл Наполеон Бонапартыг унагахын тулд Английн хаанд одоогийн ханшаар 10 тэрбум ам.долларыг зээлж байжээ. Үүний дараа Английн Засгийн газар дайнд Наполеоныг ялснаа зарлахаас нэг хоногийн өмнө Ротшилдийнхэн ялалтаа Европ даяар зарлаж байв.
 
Ротшилдийн гэр бүлийн эрчүүд зөвхөн нагацын талын эмэгтэйчүүдтэй гэрлэдэг бөгөөд тэд өнөөдөр шинэ технологи, банк санхүү, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг бидний өдөр тутмын бүх хэрэгцээнд хөрөнгө оруулалт хийх замаар дэлхийг захирч байна.
 
2. Рокфеллерийн гэр бүл
 
Олон улс дахь нэр хүндээрээ Ротшилдын гэр бүлтэй харьцуулах боломжтой өөр нэгэн угсаа залгамжилсан, хүчирхэг гэр бүл нь Рокфеллерийнхэн юм. Эцэг Жон Д. Рокфеллер Нью-Йорк хотын борчуулын хорооллоос Америкийн хамгийн нөлөө бүхий өв залгамжилсан гэр бүлийн үндсийг тавьсан. Тэрээр өөрийн санхүүгийн гоц ухаан, шаргуу хөдөлмөрөөрөө дэлхийн газрын тосны салбарыг атгах болсон. Жон Д. Рокафеллер АНУ-ын Техас муж болон Ойрхи Дорнодод тухайн үеийнхээ хамгийн том газрын тосны ордыг нээж тэнгэрээс мөнгийг бороо мэт асгаруулах болжээ. Богино хугацаанд дэлхийн хамгийн баян эр болсон түүний бизнесийн салбарт хөл тавих гэсэн хэнийг ч тэр өршөөдөггүй байв. Жон Д. Рокфеллерыг дэлхийн түүхэн дэх хамгийн монополь бизнес эрхлэгч байсан ч гэдэг.   
 
Тэрээр “Standart Oil” компанийг байгуулж газрын тосны салбар дахь өөрийн бүх өрсөлдөгч нараа худалдан авч, тив алгасуулан газрын тос дамжуулах хоолойн нүсэр бүтээн байгуулалтуудыг хийж байв. Жон Д. Рокфеллер тухайн үедээ АНУ-ын нийт газрын тосны бизнесийн 90 хувийг атгаж байсан бөгөөд 1937 онд нас барах үедээ одоогийн ханшаар 340 тэрбум ам.долларын өв хөрөнгийг үр хүүхдүүддээ үлдээжээ. Энэ нь Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгөөс даруй дөрөв дахин их тоо юм.
 
АНУ-ын эрх баригчид 1911 онд монополийн эсрэг хуулийн дагуу Рокфеллерын гэр бүлийн газрын тосны салбар дахь эрх мэдлийг хязгаарласан байдаг. Хэдий өнөөдөр тус гэр бүлийн нийт хөрөнгө 11 тэрбум ам.долларт эргэлдэж буй ч дэлхийн газрын тосны салбарын хамгийн том тоглогч хэвээр буй. Нэгэн үе АНУ-д Рокфеллерын гэр бүлийн гишүүн эсвэл тэдний хэн нэгнийх нь найз байна гэдэг нь алдартнуудын хувьд нэр хүндийн хэрэг байв.   
 
3. Морганы гэр бүл
 
Банкирын гэр бүлд төрж, өссөн Жон П. Морган нь банк санхүүгийн салбар дахь хамгийн нэр хүндтэй бүхий “J.P. Morgan & Company”-г байгуулсан юм. Тэрээр 1893 оны АНУ-ын их хямралын жилүүдэд гадаад улсуудад алдаад байсан алтны нөөцийг дахин эх орондоо төвлөрүүлэн татаж чадсан аж. Тухайн үед Жон П. Морган, Ротшилд тэргүүтэй банкирууд АНУ-ын Засгийн газрын бондыг ашиглан гадаадын хөрөнгө оруулагчдаас их хэмжээний алтны нөөц худалдан авдаг байжээ. Үүний  үр дүнд ам.долларын ханш тогтворжиж, тус улсын эдийн засаг хэвийн горимд шилжихэд хамгийн том түлхэц болсон байна.
 
Их хямралын дараа тэрээр АНУ-ын алтны нөөцийг бүрэн хяналтдаа оруулж чадсан бөгөөд үүнийгээ түшиглэн тус улсын ган төмөрлөг болон эрчин хүчний салбарыг бүхэлд нь эзэлжээ. Ингэснээр тэрээр ам.долларын ханш болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хүссэнээрээ удирдах боломжтой болсон аж. Жон П. Морган өрсөлдөгч нараа замаасаа зайлуулахын тулд зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэн, эдийн засгийн хямрал дэгдээн, ажлын байруудыг үгүй хийдэг гэж олон удаа хардагдаж байв. Тэднийг 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын ард байсан гэх сэжүүр илэрсэн ч байсан мөрдөн байцаах шатанд ямар ч үр дүнд хүрээгүй юм.
 
4. Дуфонтын гэр бүл
 
Дуфонтын гэр бүл 1800-аад онд Францаас АНУ-д цагаачлан ирсэн байна. Тэд химийн үйлдвэр, дарь, галт зэвсгийн үйлдвэрлэлээр эрх чөлөөний оронд өөрсдийн эзэнт гүрнээ байгуулж чаджээ. Дуфонтын гэр бүл хоромхон хугацаанд АНУ-ын Батлан хамгаалах салбар дахь хамгийн том зэвсэг нийлүүлэгч болсон бөгөөд дэлхийн I дайны үед холбоотнуудын нийт зэвсгийн 40 гаруй хувийг хангадаг байсан аж.
 
Дэлхийн II дайны үед АНУ-ын эрх баригчид плутонийн зэвсгийн үйлдвэр барих нууц төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү ажлыг эхлэхээс нь дуусах хүртэл Дуфонтын гэр бүл хариуцаж дэлхийн хамгийн том плутонийн зэвсгийн үйлдвэрийг бүтээн байгуулжээ. Үүний ачаар тэд АНУ-ын эрдэмтдийн хийсэн бүх төрлийн туршилтын үр дүнг хянаж, мэдэх хязгааргүй эрхтэй болсон байна. ЗХУ нь 1950 онд анхны цөмийн бөмбөгөө амжилттай туршсан байдаг. Тун удалгүй Дуфонтын гэр бүл АНУ-ын эрх баригчидтай хамтран устөрөгчийн цөмийн бөмбөгийг амжилттай бүтээсэн аж.   
 
Дуфонтын гэр бүл маргаангүй дэлхий дээрх хоёр дахь хүчирхэг, нөлөө бүхий гэр бүл юм. Зэвсгийн наймаанаас гадна тэд эртнээс мансууруулах бодис, олсны ургамлын тариалан эрхэлсээр ирсэн. Тэд үргэлж марихуаны эсрэг хуулийг эсэргүүцсээр ирсэн бөгөөд өнөөдөр АНУ-ын ихэнх мужуудад үүнийг хуулиар зөвшөөрөхөд асар их түлхэц үзүүлсэн гэж үздэг.
 
5. Бушийн гэр бүл
 
Энэ гэр бүлийг бид АНУ-ын Ерөнхийлөгч эцэг болон бага Жорж Буш нараар сайн мэднэ. Гэхдээ энэ гэр бүлийн хүчирхэгжилтийн үндсийг сенатч, банкир Прескот Буш тавьсан байдаг. Тэрээр дэлхийн II дайныг асар их хөрөнгөөр санхүүжүүлж, орлого олсон нэгэн юм. Прескот Буш нацист Германы удирдагч Адольф Гитлерийг санхүүжүүлж байсан гэх баримтууд 2003 онд олноороо ил болсон байдаг. Мөн тэд “Standart Bank”-аараа дамжуулан нацист намын удирдагчид болон чинээлэг еврей иргэдийн хадгаламжийг ихээр залгисан гэгддэг. Үүнээс гадна Германы хорих лагеруудад хоригдож байсан хүмүүсээр уул уурхайн хүнд хүчир хөдөлмөр албадан хийлгэж байсан гэх хэд хэдэн нотолгоо бий.
 
Бушийн гэр бүлээс АНУ-ын хоёр ч Ерөнхийлөгч төрөн гарсан гэдэг утгаараа дэлхийн хамгийн нөлөө бүхий гэр бүлд зүй ёсоор тооцогдох учиртай. Үүнээс гадна Бушийн гэр бүлийн дэлхий дахин дахь улс төр, банк санхүү, бизнесийн хүрээг хамгийн том, нөлөө бүхий гэж тооцогддог. Эцэг болон бага Жорж Буш нар хэн хэн нь дайныг турхирагч Ерөнхийлөгч байсан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 
 
Эх сурвалж: Infographicshow
Дэлхийг нууцаар захирч буй хамгийн хүчирхэг гэр бүлүүд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0