Цөөн үгээр:
  • Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 92 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна
  • Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийж, зориулалтын зургаан авто машин хүлээлгэн өгчээ
  • Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд долоо биш, ГУРАВ хоног тусгаарлахаар болжээ
Украинд 152 соёлын дурсгалт газар сүйджээ
2 сар өмнө   144
ОХУ Украинд түрэмгийлснээс хойш Украины нутаг дэвсгэр дэх 152 соёлын дурсгалт газар бүрэн болон хэсэгчлэн сүйрч, дэлхийн өвд бүртгэгдсэн ердөө долоон дурсгалт газар дайны хохирлоос түр хугацаанд хамгаалагдсан болохыг ЮНЕСКО баталжээ.
 
Тодруулбал, ЮНЕСКО-гийн зүгээс Украин дахь музей, хөшөө дурсгал, сүм хийд, шашны барилгууд, номын сан болон бусад тусгай барилгууд зэрэг соёлын дурсгалт газруудыг устгаж байгааг баримтжуулахад Украин улсад тусалсан байна.
 
Эдгээр газруудын зарим нь 11-12 дугаар зууны үеийн, зарим нь ЗХУ-ын үеийн байгууламжууд байжээ. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азуле хэлэхдээ, “Украины соёлын дурсгалт газруудад удаа дараа хийж буй эдгээр халдлагуудыг зогсоох ёстой. Ямар ч тохиолдолд бүх төрлийн соёлын өвийг онилж болохгүй” гэв.
 
Тус байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар, Украины сүйрэлд өртсөн соёлын дурсгалт газруудад шашны барилга 70, түүхэн барилга 30, соёлын төв 18, хөшөө дурсгал 15, музей 12, долоон номын сан зэрэг байгууламжууд багтсан байна. 
Украинд 152 соёлын дурсгалт газар сүйджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0