Цөөн үгээр:
  • Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 92 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна
  • Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийж, зориулалтын зургаан авто машин хүлээлгэн өгчээ
  • Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд долоо биш, ГУРАВ хоног тусгаарлахаар болжээ
Оросын банкнууд доллар, еврогийн хадгаламжийн данс нээхийг түр зогсоов
2 сар өмнө   160
Орон нутгийн цагаар 24-ний өдөр Оросын "Известия" сонины мэдээлснээр, тус орны банкнууд доллар, еврогоор хадгаламжийн данс нээхийг түр зогсоосон бөгөөд доллар, еврогоор мөнгө хадгалахыг хязгаарлажээ.
 
Одоогоор гадаад валютын данс нээх боломжгүй, 6-р сарын 9-нөөс хойш евро, доллароор хадгаламжийн данс ашиглах боломжгүй болсон бөгөөд хэзээ сэргээх нь хараахан тодорхойгүй байгааг ОХУ-ын Төв Банк мэдэгджээ. Мөн барууны хориг арга хэмжээний улмаас хөрөнгийг нь царцаах эрсдэл нэмэгдсээр байгаа тул Оросын банкнууд доллар, еврогоор хөрөнгө оруулалт хийх ямар боломжгүй гэж олон  банкнууд илэрхийлсэн байна. 
 
Орос, Украины мөргөлдөөн үүссэнээс хойш Америк зэрэг барууны орнууд Оросын эсрэг эдийн засаг, банк санхүүгийн хатуу хориг арга хэмжээ авч, Оросын томоохон банкнуудыг олон улсын банк хоорондын банк санхүүгийн харилцааны нийгэмлэгийн төлбөрийн системээс хасаж, Оросын олон зуун тэрбум долларын валютын нөөцийг царцаасан юм. Түүнчлэн мөргөлдөөн үргэлжлэхийн хирээр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ ч чангаруулж байгаа тул Оросын олон банк барууны санхүүгийн системд хөрөнгөө царцаалгах эрсдэлээс зайлсхийхийн тулд гадаад валютын хязгаарлалт хийх шаардлагатай болжээ.
Оросын банкнууд доллар, еврогийн хадгаламжийн данс нээхийг түр зогсоов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0