Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
Украины дайныг эсэргүүцсэн Оросын сэтгүүлч 10 хүртэл жил шоронд хоригдож болзошгүй боллоо
2 сар өмнө   174
Украинд дайн эхэлсний дараахан Оросын төв телевизийн продюсер Марина Овсянникова мэдээний эфирт дайныг эсэргүүцсэн бичиг барин нэвтэрч, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.
 
Өнгөрсөн сард тэр бас Кремлийн ойролцоо гудамжинд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг “алуурчин”, түүний цэргүүдийг “фашистууд” гэж нэрлэсэн зурагт хуудас бариад зогсож байв.
 
Энэ эсэргүүцлийнхээ дараа Овсянникова түр хугацаагаар баривчлагдаж, байцаагдаж байжээ.
 
Тэгвэл Лхагва гарагт Оросын эрх баригчид сэтгүүлч эмэгтэйн гэрт нэгжлэг явуулж, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.
 
Украинд дайн эхэлсний дараа ОХУ-д өөрийн зэвсэгт хүчний нэр хүндэд халдах, худал хуурамч мэдээлэл түгээхийг хатуу хориглосон хуулийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
 
Овсянникова энэ хуулийн дагуу шийтгэл хүлээж болзошгүй болсныг түүний өмгөөлөгч Дмитрий Захватов мэдээлжээ.
 
Хэрвээ сэтгүүлч эмэгтэйг шүүх буруутай гэж үзвэл 10 хүртэл жил шоронд хоригдох юм.
 
Телевизийн мэдээний цагаар дайныг эсэргүүцсэнийхээ дараа Овсянникова ажлаасаа гарч, 30,000 рублиэр (тухайн үеийн ханшаар $270) торгуулж байжээ.
 
Үг хэлэх эрх чөлөөг хамгаалдаг Net Freedoms байгууллагын мэдээлснээр өнөөдрийг хүртэл ОХУ-д дайны талаар худал мэдээлэл түгээсэн 79 хэрэг шалгагдаж, 4,000 орчим тохиолдолд захиргааны арга хэмжээ авсан байна.
 
 
 
Эх сурвалж: Associated Press
Украины дайныг эсэргүүцсэн Оросын сэтгүүлч 10 хүртэл жил шоронд хоригдож болзошгүй боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0