Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Урсдаг замд хавчуулагдсан эмэгтэйн хөлийг тайрчээ
2 жил өмнө   1300
Пүрэв гарагт Тайландын нийслэл Бангкок хотын нисэх буудлын урсдаг замд нэгэн зорчигч эмэгтэйн хөл хавчуулагдсан тул эмч нар өвдөгнөөс нь дээгүүр тайрчээ.
 
“Дон Муеан олон улсын нисэх буудлын өмнөөс би болсон явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид дахин ийм осол гаргахгүйн тулд бүх анхаарлаа тавьж ажиллах болно” гэж нисэх буудлын захирал Карун Танакулжерапат мэдэгджээ.
 
Нисэх буудал хохирогч эмэгтэйн эмчилгээний бүх зардлыг гаргаснаас гадна бусад нөхөн төлбөрийн талаар тохиролцоход бэлэн байгааг тэр бас хэлсэн байна.
 
Тайрсан хөлийг буцаан залгах боломжгүйг ослын газарт ажилласан эмч нар мэдэгджээ. Хохирогч эмэгтэй залгах боломж байгаа эсэхийг шалгахаар өөр эмнэлэгт хандаж байгаа гэнэ.
 
Инженер мэргэжилтнүүд одоо урсдаг замыг хааж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлснийг Карун сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Урсдаг замд хавчуулагдсан эмэгтэйн хөлийг тайрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0