Пүрэв гарагийн өглөө Хятадын Гуанжоу хотод хоосон ачааны хөлөг онгоц гүүр мөргөж нураасан осол гарчээ. Энэхүү нуралтын улмаас гүүр дээгүүр зорчиж явсан таван тээврийн хэрэгсэл унасны нэг нь автобус байсан байна. Тэдгээрийн хоёр нь голын усанд унаж, гурав нь хөлгийн тавцан дээр унажээ. Энэ үеэр хоёр хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болсон талаар Хятадын төв хэвлэл мэдээлсэн байна. 2021 оны аравдугаар сард Гуанжоу хотын захиргаа нийт дөрвөн гүүрний тулгуурыг бэхжүүлж, “мөргөлтөөс сэргийлэх байгууламж” босгох шийдвэр гаргаж байжээ. Гэвч энэ ажлын дуусах хугацаа гурван удаа хойшилж, хамгийн сүүлийн байдлаар энэ оны наймдугаар сард дуусах төлөвлөгөө гарсныг албаны эх сурвалжуудаас харж болохоор байна. Гуанжоу хот нь Хятадын эх газрын өмнөд эрэгт, Сувдан голын бэлчир хэмээх бүс нутагт байрладаг бөгөөд тус улсын хамгийн хурдтай хөгжиж буй далайн боомтуудын нэг юм.
| Хятадад ачааны хөлөг онгоц гүүр мөргөсний улмаас автомашинууд голын усанд живж, хүний амь эрстжээ |
Нэг тоглолтод хоёр өөр багийн төлөө талбайд гарсан NBA-ийн цорын ганц тоглогчийн түүх
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж тодруулна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглолоо
Жил бүр зуны цагийн хуваарьт шилждэг болох тогтоолын төсөл санаачилжээ
Өвөр Монголын залуу тэмцэгч Тэмүүлэн Тогочог бусдын биед халдсан хэргээр баривчлагджээ